Зуны улирал хэдийгээр сайхан ч гэлээ, арьс маш ихээр гэмтэж, түлэгдэн улайх гээд байдаг талтай.
Харин арьсандаа тавих арчилгаа, үйлчилгээг зөв хийснээр тийм ч том асуудал байхаа болино.
Тиймээс ч бид та бүхэндээ зуны улиралд арьсаа хэрхэн арчлах, гоо сайхандаа анхаарах талаар хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.Өдөр тутамд гадаа гарах, салхилахдаа заавал зориулалтын нарны тосыг түрхэж хэвших хэрэгтэй.
Хэрвээ та үүнд эргэлзэж байвал хурц наранд 15 минут зогсоод үзээрэй. Арьс тэр дороо улайж, түлэгдэх болно.
SPF15 хамгаалах нарны тос нь ойролцоогоор 2 цагийн турш таны арьсыг нарнаас хамгаалдаг. Харин SPF30, SPF45 зэрэг нь 4-5 цаг барих хугацаатай байдаг аж. Тиймээс түүнийг байнга цүнхлэн явж, хугацаандаа түрхэж байх хэрэгтэй.
Үүнийг түрхэхдээ эхлээд суурь тосоо түрхээд дараа нь нарны тосоо түрхэх хэрэгтэй. Шууд нарны тос түрхэж хэрхэвч болохгүй шүү.
Нарны хурц гэрэлд, тос, шахмал энгэсэг, шингэн пудр зэргийг хэрэглэхгүйгээр шууд гарах нь маш их хор нөлөөтэй. Арьсыг огцом хөгшрүүлж, арьсны хавдар, харшил, түлэгдэл зэргээр өвчлүүлж болдог. Мөн арьсны уян хатан чанарыг муутгаж, элдэв үрчлээ, сэвх нөсөө толбыг үүсгэдэг байна.