Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх) нь нэг талаас онлайн дэлгүүрийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч”, “Та” гэх) болон “НОМИН ТРЕЙДИНГ” ХХК-ийн НОМИН КОСМЕТИКС салбарын тасаг дэлгүүр болох УБ, СБД 3-р хороо УИД 1 давхарт (РД: 5213339), түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.ХОНГОР (цаашид “Дэлгүүр” гэх) нар (цаашид “Талууд” гэх)-ын хооронд үүсэх Хэрэглэгч K-GLOW онлайн дэлгүүрт нэвтрэх, бүртгүүлэх, бүртгэл дээрээ үндэслэн бараа бүтээгдэхүүн худалдан авч, түүнийгээ хүргүүлэн авах (цаашид “Үйлчилгээ” гэх)-тэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
1.1. www.kglow.mn нь “Номин Трейдинг” ХХК-ийн Номин Косметикс салбарын интернэт худалдааны албан ёсны веб сайт бөгөөд K-Glow дэлгүүрээр худалдаалж буй бүх төрлийн бүтээгдэхүүнээс цахимаар худалдан авалт хийх боломжтой. Та манай үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр www.kglow.mn веб сайтаар үйлчлүүлэх эрхтэй болно.
1.2. Захиалга баталгаажсанаар буюу барааны үнэ төлөгдсөнөөр www.kglow.mn дэлгүүр болон хэрэглэгчийн хяналтад захиалга, хүргэлтийн үйл ажиллагааг явуулна.
2.1. Дэлгүүр нь 24 цагийн турш тасралтгүй ажиллах бөгөөд хэрэглэгч хүссэн үедээ захиалга хийж болно.
2.2. Сайтад байрлуулсан үнэ нь НӨАТ орсон жижиглэнгийн болон бөөний үнэ болно.
2.3. Хэрэглэгч өөрийн сонгосон бараагаа захиалж төлбөрөө бүрэн шилжүүлсний дараа захиалга баталгаажна.
2.4. Баталгаажсан худалдан авалтыг хүргэлтэд хуваарилж 24- 48 цагийн дотор энэхүү нөхцөлд заасны дагуу хүргэлт хийгдэнэ.
3.1. Хэрэглэгч төлбөр төлөх дүнг зөрүүлэхгүй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг /10 оронтой тоо/ зөв бичиж шилжүүлэг хийнэ. Үнийн дүн зөрүүтэй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг буруу, дутуу оруулсан тохиолдолд төлбөр баталгаажаагүй гэж үзэх болно.
3.2. Захиалга цуцлагдах эсвэл захиалга баталгаажаагүй тохиолдолд 24 цагийн дараа захиалга автоматаар цуцлагдаж таны бонус оноо болон зөрүүтэй шилжүүлсэн барааны үнэ шилжүүлсэн үнийн дүнгээр төлбөр шилжүүлсэн дансанд эргэн орох болно.
3.3. Хэрэглэгч Номин Бонус картаа ашиглан бонус оноогоо хуримтлуулах, хасах бүрэн боломжтой. Төлбөр баталгаажаагүй 24 цаг болсон захиалга төлбөр төлөх боломжгүй ба та төлбөрөө буцаан авах эсвэл шинэ захиалга үүсгэн төлбөртөө тооцуулах боломжтой.
3.4. Номин Бонус карт ашиглаж худалдан авалт хийсэн захиалгад тухайн бонус картын хувиас хамаарч бонус нэмэгдэх ба нэмэгдсэн бонус нь НӨАТ бүртгүүлэх дүнгээс хасагдана.
3.5. Захиалга цуцлагдах эсвэл барааг орлуулж өгснөөс үүдэн гарч буй мөнгөн зөрүүний буцаалтыг хэрэглэгчийн банкны данс руу Даваа, Лхагва, Баасан гарагт шилжүүлнэ.
3.6. Захиалгыг хэсэгчлэн болон бүрэн цуцлах, барааг сольж өөрчилсөнөөс үүдэн дэлгүүр хэрэглэгчид аливаа мөнгөн буцаалт хийх тохиолдолд хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, буцаалтын мөнгө хүлээн авах дансны дугаар, банкны нэрийг дэлгүүрийн оператор бүртгэлтэй утасны дугаараар холбогдож баталгаажуулсаны дагуу буцаалт хийгдэнэ.
3.7. Энэхүү нөхцөлийн 3.6-т заасны дагуу мэдээлэл бүрэн гүйцэт баталгаажилт хийгдэх хүртэл мөнгийг буцаан олгох боломжгүй.
3.8. Хэрэв хэрэглэгч нийт төлбөрөө санхүүгийн үйлчилгээ ашиглан төлсөн бөгөөд бараа бүтээгдэхүүнийг үйлчилгээний нөхцөлийн 5.2-т заасан үндэслэлээр буцаах хүсэлт гаргасан бол дэлгүүр нь тухайн санхүүгийн үйлчилгээг цуцлах, тухайн үйлчилгээг ашиглах үед хэрэглэгчийн төлсөн төлбөрийг түүнд буцаах асуудлыг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ.
3.9. Төлбөрийг дараах нөхцөлөөр хийнэ:
3.9.1. Банкны дансаар
3.9.2. Банкны картаар,
3.9.3. Цахим хэтэвчээр,
3.9.4. Төлбөрийн бусад апликейшн ашиглан төлөх
3.10. Банк хооронд 5 сая төгрөгөөс дээш гүйлгээг ажлын өдөр 16 цагаас хойш эсвэл амралтын өдөр хийсэн тохиолдолд дараагийн ажлын өдөр 11 цагаас хойш төлөгдөхийг анхаарна уу. Хүргэлт төлбөр төлөгдсөнөөс хойш хүргэгдэнэ.
3.11. Төлбөр банкны картаар төлөгдөх үед тухайн карт нь Олон улсад ашиглах эрхтэй карт бол дамжуулагч банкны бодлого, тооцооноос шалтгаалан 5 хүртэл хоногийн дараа баталгааждаг болохыг анхаарна уу.
4.1. Энгийн хүргэлт
4.1.1. 100,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд хүргэлт үнэгүй. /24-48 цагийн дотор/
4.1.2. 100,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй барааг + 8000 төгрөгөөр хүргэлт хийнэ. /24-48 цагийн дотор/
4.2. Хот доторх хүргэлт хийх хязгаарууд
4.2.1. Баруун зүгт: Номин Агуулах Худалдаа 22-н товчоо салбар, Орбитын эцсийн буудал
4.2.2. Зүүн зүгт: Баянзүрхийн товчоо, Шар Хадны эцсийн буудал, хуучнаар Гачууртын цагдаагийн пост
4.2.3. Хойд зүгт: 7 буудал, Дамбадаржаа болон Баянхошууны эцсийн буудлууд
4.2.4. Урд зүгт: Зайсан толгойн ойр хавийн хороолол, Нисэх болон Яармаг
4.3. Дээрх хязгааруудаас давах бол 1 КМ-2500 ТӨГРӨГИЙН ТӨЛБӨР бэлэн мөнгөөр тооцох болно.
4.4. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа маш тодорхой үнэн зөв өгөх үүрэгтэй ба буруу мэдээллээс үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч дангаараа хариуцна.
4.5. Шалган баталгаажуулах: Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бараан нэр төрөл, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, иж бүрдэл, ажиллагаа, чанар, өнгө үзэмж, хэв загвар, хэмжээг бүрэн шалгасны дараа захиалга хүлээн авалтын бүртгэлд гарын үсэг зурж хүлээж авна. Гарын үсэг зурж хүлээн авснаар барааг хэрэглэгчийн мэдэлд бүрэн шилжсэнд тооцно.
5.1. Таны захиалсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл байхгүй бол таны хүсэлтийн дагуу бараа бүтээгдэхүүнийг солиулах, төлсөн үнийн дүнг буцаан олгох боломжтой.
5.2. Хэрэглэгч таны худалдан авсан бараа тань таалагдахгүй байвал уг бараагаа хүлээн авснаас хойг 24 цагийн дотор буцаах эрхтэй. Дэлгүүр барааны үнийг бараа буцаалттай холбоотой гарах зардлыг хасаж тооцон барааны үнийг хэрэглэгчид шижлүүлнэ
5.3. Бараа бүтээгдэхүүн буцаах үед таны бонус дансанд нэмэгдэж орсон бонус оноо хүрэхгүй бол бонусын зөрүүг мөнгөн дүнгээр тооцон төлүүлэх болно.
5.4. Бараа буцаах сэтгэл ханамжийн баталгаа нь хувилж, олшруулах боломжтой бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, үнэт эдлэл, гоёлын хувцас, дотуур хувцас хамаарахгүй. Буцаах бараа нь хэрэглээгүй, гэмтээгээгүй, бохирдуулаагүй, сав баглаа боодлыг үрэгдүүлж гэмтээгээгүй, анх худалдан авах үеийн үзэмжийг алдагдуулаагүй, дагалдах иж бүрдэл нь бүрэн байх шаардлагатай.
5.5. Буцаах үеийн зардал буюу буцаалт барааг очиж авах тээврийн зардлыг хэрэглэгч хариуцах бөгөөд энэхүү журмын хүргэлтийн үйлчилгээний журмыг баримтална.
6.1. Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг дэлгүүр бүрэн хариуцна.
6.2. Дэлгүүр нь хэрэглэгчийг барааны мэдээллээр хангана.
6.3. Хэрвээ мэдээлэл хангалтгүй байвал онлайн худалдааны мэргэжилтэнтэй холбогдоно. Бараанд аливаа нэмэлт санамж байршсан бол дагаж мөрдөнө.
6.4. Хэрэглэгчид шаардлагатай мэдээлэл, туслалцааг цаг тухайд нь үзүүлэх үүрэгтэй.
6.5. Хэрэглэгчийн барааны худалдан авалтын баримтыг захиалга баталгаажуулахад бүртгүүлсэн и-мэйл хаяг руу бараа хүргэгдсэний дараа илгээх болно.
6.6. Дэлгүүр нь онлайн дэлгүүрийг өөрчлөх, сайжруулах, хөгжүүлэх, болон бусад шаардлагаар бараа бүтээгдэхүүний хямдрал, урамшуулал, хөнгөлөлтийг хэзээ түдгэлзүүлэх, өөрчлөх эсвэл дуусгах эсэхийг шийдэх эрхтэй.
6.7. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд өөрчлөгдөх боломжтой бөгөөд хэрэглэгчид энэ талаарх мэдээлэл хүргэх үүрэгтэй.
6.8. Гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагаас албан ёсоор шаардсан тохиолдолд карт эзэмшигчийн мэдээлэл, худалдан авалтын талаарх мэдээллийг өгч болно.
7.1. Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг сайтар уншиж танилцсан байх үүрэгтэй бөгөөд танилцаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг компани хариуцахгүй.
7.2. Хэрэглэгч өөрийн сонгосон барааны мэдээлэл, зураг болон санамжтай сайтар танилцана.
7.3. Хэрэглэгч худалдан авалтын дүн болон захиалгын дугаарыг үнэн зөв оруулан гүйлгээ хийх үүрэгтэй,
7.4. Бараа бүтээгдэхүүний асуудал гэмтлийг мэдэгдэх эрхтэй ба компани 5.2-т заасны дагуу шийдвэрлэж өгнө.
7.5. Бонус картын үйлчилгээний нөхцөлд заасны дагуу үүрэг хүлээж, эрхээ эдлэх эрхтэй.
7.6. Хэрэглэгч үйлчилгээ авахтай холбоотой мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй.
7.7. Хэрэглэгч онлайн худалдааны сайтад нэвтрэх мэдээлэл ээ бусдад задруулахгүй байх, хувийн мэдээлэл ээ хамгаалах үүрэгтэй. Энэхүү мэдээлэл задруулснаас үүдэн гарах аливаа хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
7.8. Хэрэглэгч онлайн худалдааны сайтад өөрийн хүсэлтээр бүртгүүлэх, мэдээллээ засах, шинэчлэх, төлбөрийн нөхцөл болон хүргэлтийн төрлөөс сонголт хийх эрхтэй.
7.9. Бонус карт ашиглан худалдан авалт хийсэн тохиолдолд үүсэх НӨАТ-ын зөрүүг хэрэглэгч энэхүү гэрээгээр хүлээн зөвшөөрсөнд тооцно.
7.10. Бусад бонус карттай холбоотой асуудлыг Номин Картын төвийн үйл ажиллагааны журам болон үйлчилгээний нөхцөлийн дагуу шийдвэрлэнэ.
7.11. Хэрэглэгч нь дэлгүүрийн сайтад бүртгүүлэх, төлбөрийн систем ашиглах зорилгоор өөрийн хувийн мэдээллийг дэлгүүр болон хамтран ажиллагч банк бусад байгууллагад олгохыг зөвшөөрсөн болно.
8.1. Сайтын аюулгүй байдал болон хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг дэлгүүр бүрэн хариуцна.
8.2. Номин бонус картын мэдээллийг Номин Картын төвийн үйл ажиллагааны журамд заасны дагуу хариуцна.
8.3. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр компанид өөрийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрхийг олгосонд тооцно.
9.1. Хэрэглэгчийн үйл ажиллагааны талаарх санал хүсэлт болон гомдлыг k-glow фейсбүүк хуудас, [email protected] цахим зурвас болон 1800-2888-1-6-1 шугамаар хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
9.2. Хэрэглэгчийн захиалга баталгаажуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан үйлчилгээний нөхцөл нь захиалга хүлээж авах хүртэлх хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд захиалга баталгаажуулах үеийн үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө.