<p>Заавал гоо заслын эмнэлэг дээр очиж арьсаа сэргээх шаардлагагүйгээр гэртээ арьсаа төгс сэргээх боломжийг энэхүү бүтээгдэхүүн танд олгодог. Энэ маскны давуу тал нь арьсанд гүн нэвчиж, шаардлагатай эрдэс бодисыг арьсанд хүргэж чаддаг ба энгийн цэвэрлэгээний үед дутуу үлсэн себум болон үхэжсэн эд эсийг гүйцэд цэвэрлэхдээ арьсны чийгшлийг хадгалсаар байдагт оршино. Хэрэглэх үед арьсны хэмийг бууруулснаар маш богино хугацаанд тайвшруулж, гүний чийгшлийг арьсанд өгдөг. Хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн найрлага бол коллаген юм. Хүний арьс коллаген үйлдвэрлэдэг ч нас ахих тусам коллаген үйлдвэрлэлт муудсанаар арьс хуурайшиж, үрчлээтдэг. Тиймд коллагентэй бүтээгдэхүүн хэрэглэснээр арьс уян хатан болж, хялгасан үрчлээ багасаж, арьсны цусны эргэлт сайжирч, арьс эрүүл толигор болдог. ONE THING брэнд нь уг бүтээгдэхүүний үндсэн найрлага болох ‘Diatomite’-г АНУ-аас авдаг. Найрлагандаа үнэртүүлэгч болон харшил өдөөгч нэгдэл агуулаагүй тул эмзэг арьсанд ч гайхалтай тохирдог.</p>