Бүтээгдэхүүний нэмэлт мэдээлэл: Сентелла азиатика болон түүнээс гаралтай phytpsterol нэгдлүүдийн тусламжтайгаар чийгээ алдаж, эмзэгшсэн арьсыг эрчимтэй тайвшруулж, чийгшүүлнэ. Мөн серамид агуулсан капсул нь арьсны ханыг бэхжүүлж эрүүл арьсыг бий болгоно.
Үйлчилгээ: Жижиг молекулын хэмжээтэй алдарт сентелла азиатика ургамлын ханд болон үүнээс гаргаж авдаг Phytosterol агуулсан тул арьсыг маш хурдан хугацаанд үр дүнтэйгээр тайвшруулж, чийгшүүлнэ.
‘Phytosterol‘ (Beta-Sitosterol) – Арьсыг чийгшүүлэх, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх, арьсыг гадаад орчны нөлөөнөөс хамгаалах чадвартай бөгөөд байгалиасаа ургамлын тос, үр зэрэгт агуулагдаж байдаг хлостеринтай төстэй бүтэцтэй нэгдэл юм.
Cентелла серамид капсул нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлнэ.
Капсул нь энгийн серамид бус сентелла серамид агуулсан бөгөөд арьсны липидтэй төстэй тул түрхэх үед аажмаар хайлж, арьсны хамгаалах ханыг эрүүл, бат бөх болгох төдийгүй арьсны чийг алдалтыг зогсоож, чийгэн бүрхүүл бий болгоно.
Өвлийн улиралд эсвэл улирал солигдох үед эмзэгшиж, хуурайшсан арьсыг тайвшруулж удаан хугацааны турш гүн чийгшүүлнэ. Centella asiatica peptide™ нь арьсны чийгшүүлэх чадварыг нэмэгдүүлнэ. Наалдамхай таагүй мэдрэмж төрүүлэхгүйгээс гадна капсул нь түрхэх үед зөөлнөөр хайлж арьсыг чийгшүүлнэ.
Клиникийн судалгаагаар дараах үр дүн гарсан.
Арьсны чийгшил 162% – иар нэмэгдсэн.
100 цагийн турш чийгшлийг хадгалсан.
Температурын зөрүү 20 градусаас дээш гарсан ч арьсыг чийгшүүлсэн хэвээр байсан.
Хэрэглэх заавар: Арьсаа бүрэн цэвэрлэж тонер, серум/ампул түрхсэний дараа арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд түрхэж хэрэглэнэ. Өглөө орой аль ч үед хэрэглэж болно.
Хэмжээ: 50мл
Үйлдвэрлэсэн улс: Солонгос