Бүтээгдэхүүний нэмэлт мэдээлэл: Сентелла Азиатика болон Phytosterol нэгдлүүдийн тусламжтайгаар арьсны асуудлуудыг намжааж, тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг.
Үйлчилгээ: Цэвэршүүлсэн усны оронд Сентелла Азиатика ургамлын хандыг 70% агуулсан бөгөөд арьсыг маш хурдан хугацаанд үр дүнтэйгээр тайвшруулах үйлчилгээтэй.
Нэмэлт орц найрлагууд:
Phytosterol‘ (Beta-Sitosterol) – арьсыг чийгшүүлэх, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх, арьсыг гадаад орчны нөлөөнөөс хамгаалах чадвартай бөгөөд алдарт Сентелла Азиатика ургамлаас гаргаж авснаараа онцлог юм. ‘Phytosterol’ нь байгалиасаа ургамлын тос, үр зэрэгт агуулагдаж байдаг хлостеринтай төстэй бүтэцтэй нэгдэл юм.
LHA – арьсыг эмзэгшүүлэхгүйгээр маш зөөлхөн гуужуулж, арьсан дээрх үхэжсэн эд эсийг арилгах үйлчилгээтэй.
Allantoin – арьсыг зөөллөж, арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлэх үйлчилгээтэй.
Panthenol – арьсыг тайвшруулж, арьсыг гадаад орчны бохирдлоос хамгаалах үүрэгтэй.
Энэхүү ампул нь бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд нэн ялангуяа арьсаа сайтар чийгшүүлэхийн зэрэгцээ илүү түргэн хугацаанд арьсны асуудлаа намжаах, улайлтаа багасгах үйлчилгээ авахыг хүссэн хүмүүст тохиромжтой.
Орц найрлага: Centella asiatica extract, butylene glycol, purified water, glycereth-26, methylpropanediol, glycerin, polyglycerin-3, saccharide hydrolysate, 1,2-hexanediol, panthenol, xylitol glucoside, allantoin, troph Methamine, acrylate/C10-30 alkyl acrylate crosspolymer, glyceryl acrylate/acrylic acid copolymer, anhydroxylitol, xylitol, sodium polyacrylate, glucose, dicaprylyl carbonate, pentylene glycol, beta -Glucan, sodium hyaluronate, beta-sitosterol, madecassoside, capryloyl salicylic acid, hydrogenated lecithin, white rice flower extract, hyaluronic acid, asiaticoside, madecassic acid, asiatic acid
Хэрэглэх заавар: Тонер хэрэглэсний дараагаар зохих хэмжээг авч, нүүрэндээ жигд түрхэж хэрэглэнэ. Өглөө, оройдоо хэрэглэхэд тохиромжтой.
Хэмжээ: 30+31мл
Үйлдвэрлэсэн улс: Солонгос