Бүтээгдэхүүний нэмэлт мэдээлэл: Нэрсний 50%-ийн агууламжтай энэхүү маск нь арьсыг гүн чийгшүүлж, тэжээлээр хангахаас гадна давхар цайруулах, арьсны өнгийг жигд болгох, зөөлрүүлэх, мөн уян хатан чанарыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.
Хэрэглэх заавар: Нүүрээ угааж, цэвэрлэн, тонер, эссенс, серум зэрэг бусад арьс арчилгааны бүтээгдэхүүн түрхсэний дараа маскаа 10-20 минут тавина. Маскаа авсны дараа үлдсэн эссенсийг нүүр болон биеийн бусад хэсэгтээ товшиж, сайтар шингээж өгнө. (7 хоногтоо дор хаяж 2-3 удаа маск хэрэглэхийг танд зөвлөж байна.)
Үйлчилгээ: Антиоксидант шинж чанартай ургамлуудын хандыг агуулсан энэхүү маск нь арьсны өнгө жигдэлж, цайруулахад онцгой үр дүнтэй бөгөөд хэт эмзэг, эсвэл наранд түлэгдэн борлож эмзэгшсэн арьсанд ч гайхалтай зохицно.
Онцлох найрлагууд:
Blueberry Fruit Extract- Нэрс жимс нь байгалийн хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг бөгөөд Витамин А, Б, антоциан (нэрсний цэнхэр өнгө үүнээс үүсдэг) баялаг байдаг. Антоциан нь нэрсийг антиоксидантаар баялаг болгодог бөгөөд хүчилтөрөгч болон бусад шим тэжээлийг арьсанд шингэх чадварыг нэмэгдүүлдэгээс гадна нөсөө толбо бүдгэрүүлдэг байна.
Aloe Barbadensis Leaf Juice- Арьсыг нөхөн төлжүүлж, үрэвслийг намжаадаг
Persimmon leaf Extract болон Chamomilla Recutita Leaf Extract- Хөгшрөлтийн эсрэг арьсыг чангалж, тайвшруулдаг
TENCEL хэмээх байгальд ээлтэй, сүлжмэл бус фабрикаар хийсэн уг маск нь арьсанд маш сайн наалдаж өгөн өөрт буй чийг, тэжээлээ арьсны гүнд нэвчүүлж өгдөг. Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй. Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Хэмжээ: 1ш
Үйлдвэрлэсэн улс: Солонгос