Бүтээгдэхүүний нэмэлт мэдээлэл: “Houttuynia Cordata” буюу хамелеон (солонгон навч ч хэмээн нэрлэгддэг) ургамлын хандыг агуулсан энэхүү chemical (химийн) нарны тос нь нарны хэт ягаан туяанаас хамгаалахаас гадна давхар чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд “white cast” буюу арьсан дээр цагаарч үлддэггүй.
Хэрэглэх заавар: Өглөө арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд нүүрэндээ болон наранд ил гарах хэсгүүддээ зөөлөн товших байдлаар түрхэж шингээж өгнө.
Үйлчилгээ: Уг нарны тосонд Houttuynia Cordata буюу хамелеон ургамлын ханд 100,000ppm-тэй агуулагдаж байгаа бөгөөд Houttuynia Cordata хэмээх энэхүү өвөрмөц ургамал нь Солонгос болон Япон улсаас гаралтай, эрт үеэс арьсыг хоргүйжүүлж, арьсны үрэвслийг намжааж, арьсыг гадны нөлөөллөөс хамгаалах чадвартай нь батлагдсан тун ч алдартай найрлага юм. Түүнчлэн уг нарны тос нь 3 төрлийн чийгшүүлэгч найрлага (Centella asiatica-гийн ханд, Sodium Hyaluronate, Ceramide NP)-ыг агуулж өгснөөрөө онцлог юм.
Centella asiatica: Сентелла ургамлыг дээр үеэсээ арьсыг анагаах, шарх эдгээх зориулалтаар хэрэглэж ирсэн учраас уг найрлагыг агуулсан бүтээгдэхүүн нь эмзэг арьсанд ч тохиромжтой. Мөн өөртөө амин хүчил, бета каротин, тосон хүчил агуулсан учир цусны эргэлтийг сайжруулж, коллаген үйлдвэрлэлтийг дэмжиж, шинэ эс үүсэхэд гол түлхэц болдог байна.
Sodium Hyaluronate: Нэгэн төрлийн гиалуроны хүчил хэдий ч гиалуроны хүчлийг бодвол молекүлын хэмжээ бага учир арьсны гүн уруу нэвтэрч, арьсыг чийгшүүлдэг. Мөн гаднаас чийгийг өөртөө татаж, арьсны үрэвслийг намжаах чадвартай. Арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд хэрэглэгдэх үедээ арьсыг таталдах, хуурайших, үрчлээ тод харагдахаас сэргийлдэг. Мөн арьсны гадаргуу дээр удаан тогтох чадвартай байдаг.
Ceramide NP: Арьсны гаднах давхаргын гол бүрэлдэхүүн хэсэг болох липид (өөх)-ийн урт гинжин хэлхээнээс тогтсон уг цэвэр керамид нь нэгэн төрлийн чийгшүүлэгч учир арьсны чийгшлийн тэнцвэртэй байдлыг хангаж, арьс чийгээ хадгалахад тусалдаг тун чухал үүрэгтэй юм. Мөн арьсны хамгаалах ханыг бэхжүүлж өгдөг учир арьсыг гадны муу нөлөөллөөс хамгаалж, арьсыг эрүүл байхад тусалдаг. Арьсанд өтгөн, тослог мэдрэмж огт төрүүлэхгүй. SPF 50 гэдэг нь туршилтаар батлагдсан. CGMP (Cosmetic-Good Manufacturing Practices) болон ISO 22716-ийн шаардлагыг хангаж, баталгаажсан. Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй. Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Хэмжээ: 50мл
Үйлдвэрлэсэн улс: Солонгос