Бүтээгдэхүүний нэмэлт мэдээлэл: CKD брендийн жижиг молекул хэмжээтэй коллаген, ретиналтай бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн дунд аль хэдийнээ алдаршаад буй билээ. Энэхүү урд хэсэгтээ ган төмөр хийцтэй гуаша роллертай хүзүүний тос нь үрчлээ, давхар эрүүг багасгаж, ядарч чангарсан эсвэл хуян хөөрсөн хүзүү, мөр хэсгийг амрааж алжаал тайлна.
Орц найрлага: Althaea Rosea Flower Extract, Glutamic Acid, Hexapeptide-2, Biotin, Tocopherol, Methionine, Dextrin, Adenosine, Stearic Acid, Fructooligosaccharides
Хэрэглэх заавар: Бүтээгдэхүүний савыг шахаж, зохих хэмжээг гарган, гуаша хэсгээр хүзүүний арьсаа массажлана. Хүзүүнээс гадна мөр, цээж хэсгээ мөн массажлаж болно. Батга гардаггүй хуурай арьсанд илүү тохиромжтой
Үйлчилгээ: Хүзүү хэсгийн арьс нь нимгэн бөгөөд тосны булчирхай багатай учраас хуурайшихдаа хурдан байдаг.
Хуурайшиж, чийггүй байх нь үрчлээг хамгийн хурдацтайгаар үүсгэдэг. Үүнээс гадна орчин үеийн буруу амьдралын хэв маягаас улбаалж үрчлээ хүзүүнд тогтдог. Жишээлбэл, гар утсаа хэрэглэхдээ хүзүүгээрээ доошоо бөхийсөн байдалтай олон цагаар суух нь 8 настай хүүхэд хүзүүн дээрээ суулгахтай адил гэсэн байдаг (US, ‘Text Neck Syndrome’ research). Клиник судалгаагаар 2 долоо хоногийн турш уг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарсан:
Хүзүүн дахь үрчлээний гүн багассан;
Судсан дахь цусны эргэлт сайжирсан;
48 цагийн турш арьсны өөрийн чийгээ хадгалалт ихэссэн;
Давхар эрүү багасч, эрүү өргөгдсөн.
Хэмжээ: 50мл
Үйлдвэрлэсэн улс: Солонгос