Бүтээгдэхүүний нэмэлт мэдээлэл: Энэхүү тос нь хялгасан үрчлээсийг арилгаж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй ‘300 dalton’ хэмжээтэй буюу маш жижиг молекулын хэмжээтэй коллаген болон энгийн ретинолоос 11 дахин хурдан үйлчилдэг ч арьсыг бага цочроодог болох нь клиникийн тестээр батлагдсан рэтинал-г агуулсан онцгой тос юм.
Хэрэглэх заавар: Арьс арчилгааныхаа хамгийн сүүлийн шатанд зохих хэмжээг авч, жигд түрхэж хэрэглэнэ. 35-с дээш насныхан хэрэглэхэд тохиромжтой. Батга гардаггүй хуурай арьстай хүн хэрэглэхэд илүү тохиромжтой.
Үйлчилгээ: Уг бүтээгдэхүүнд агуулагдсан 300 Dalton Collagen нь маш жижиг хэмжээтэй молекулд тооцогдох бөгөөд энэ нь арьсны гадаад давхаргыг нэвтрэн арьсанд коллаген үйлдвэрлэл идэвхтэй явагддаг дермисийн давхаргад хүрч үйлчлэх чадвартай юм.
Нэмэлт орц найрлагууд:
Soluble Collagen (53%) – Хялгасан үрчлээг багасгаж, арьсыг илүү залуу, толигор харагдуулахад тустай.
Niacinamide – Ниацинамид буюу B3 Витамин нь арьсны нүхжилтийг багасгах, тослогжилтийг тэнцвэржүүлэх, арьсны өнгийг сэргээх гэх мэт маш олон давуу талуудыг өгдөг арьс арчилгааны ертөнцөд хамгийн их судлагдсан, ашигтай найрлага юм.
Hydrolyzed Collagen (1000 ppm) – Хөгшрөлтийн эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд хамгийн түгээмэл хэрэглэгддэг бөгөөд антиоксидант чанартайгаас гадна давхар чийгшүүлэх үйлчилгээг үзүүлдэг.
Retinal – Хөгшрөлтийн эсрэг идэвхтэй үйлчилгээ үзүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан өндөр үр дүнтэй найрлага.
Бүтээгдэхүүний давуу талууд:
–Жижиг молекулын хэмжээтэй тул арьсны гүнд нэвчих чадвартай.
FLEXIBLE LIPOSOME™ technology (Patent No.: 10-2022230) хэмээх патентлагдсан тусгай технологи ашигласан нь идэвхтэй нэгдлүүд арьсанд илүү гүн нэвчих боломжийг нэмэгдүүлж өгсөн.
Клиникийн тестээр коллаген үйлдвэрлэл нэмэгдэх, хялгасан үрчлээс арилах, арьсны уян хатан чанар, кератин нэмэгдэж байгаа болон арьсыг илүү гэрэлтүүлж, зөөллөж байгаа нь баталгаажсан ба ‘hypoallergenic’ буюу харшил өдөөдөггүй."
Хэмжээ: 40мл
Үйлдвэрлэсэн улс: Солонгос