Чийгшүүлэх тонер ROUNDLAB

Чийгшүүлэх тонер ROUNDLAB

Брэнд:
Round Lab
Барааны код:
1225606
Худалдах үнэ

42,880₮

Үзүүлэлт

Vendor дэлгэрэнгүй тайлбар
<p>Кангвонду мужид тусгайлан ургуулдаг органик чихрийн нишингэ болон Protease энзим гуужуулагчийн нийлбэр болох HATCHING EX 07 нь арьсны илүүдэл тослог, өнгөн хэсэг дээрх үхэжсэн кератин зэргийг маш зөөлхнөөр гуужуулж, арьсны өнгөн хэсгийг толигор болгох үйлчилгээтэй юм. Энэхүү нэгдэл нь арьсны pH түвшинг тэнцвэржүүлж өгөхөд мөн тусалдаг. Carrageenan - Арьсыг гаднаас цочроогчдоос хамгаалдаг далайн замагны ханд орсон тул энзимийн хөнгөн гуужуулалтын дараа тустай. Betaine, Panthenol, Allantoin - Уг найрлагууд нь арьсыг сайтар чийгшүүлж, тайвшруулж, бэхжүүлэх тул чийг дутмагшилттай арьсанд тохирно. Хүртсэн шагнал: 2017, 2018, 2019 онд 3 жил дараалаад Солонгосын алдарт Hwahae платформоос шилдэг тонероор шалгарсан бөгөөд нийт 63,700 хүн сэтгэгдлээ үлдээсэн энэхүү платформын хамгийн их зарагдсан бүтээгдэхүүн юм.
Жин
0.2
Хүйс
Women
Үндсэн орц, материал
Water, Butylene Glyc
Органик эсэх
Y
Насны ангилал
Бүх насны

Дэлгэрэнгүй мэдээлэл

Бүтээгдэхүүний нэмэлт мэдээлэл: Энэхүү тонер нь арьсыг чийгшлээр ханган, таагүй наалдамхай мэдрэмж төрүүлэхгүйгээр гадна орчны бохирдлыг, цэвэрлэн, зөөлөн гуужуулах үйлчилгээ үзүүлнэ.
Орц найрлага: Water, Butylene Glycol, Glycerin, Pentylene Glycol, Propanediol, Chondrus Crispus (Carrageenan) Extract, Saccharum Officinarum Ferment Extract, Sea Water, 1,2-Hexanediol, Protease, Betaine, Panthenol, Ethylhexylglycerin, Allantoin, Xanthan Gum, Disodium EDTA
Хэрэглэх заавар: Өдөр тутамд хэрэглэхдээ зохих хэмжээг хөвөнд шингээн нүүрээ бүхэлд нь арчина. Mөн зарим тохиолдолд 7-skin аргачлалаар тохирох хэмжээг алган дээрээ авч, хэд хэдэн удаа давхарлаж хэрэглэх боломжтой. Хэт ядарч, арьс тань эмзэгшсэн санагдвал тонерийн тусгай хөвөнд шингээж, арьсан дээрээ 5-10 минутын турш байлгавал арьс хурдан хугацаанд амарч, тайвширна. Нэг үгээр хэлэхэд чийгшүүлэгч маск маягаар хэрэглэх боломжтой.
Үйлчилгээ: Цэнгэг усаараа алдартай Ulleung-do арлын ойролцоох магнез, кальци, цайр гэх мэт 72 төрлийн минералаар баялаг далайн гүний усыг nano-filtration film хэмээх патенттай технологиор цэвэршүүлэн найрлагадаа багтаасан уг тонер нь арьсыг чийгшүүлж, өнгө ба гадаргууг нь жигдэлнэ.
Хэмжээ: 200мл
Үйлдвэрлэсэн улс: Солонгос

homepage

Нүүр

Хямдрал

cartempty

Сагс

profile

Хэрэглэгч