Бүтээгдэхүүний нэмэлт мэдээлэл: Энэхүү хөөсөн цэвэрлэгч нь арьсны pH түвшинг тэнцвэржүүлж, арьсны гадаргуун дээрх бохирдол ялангуяа нүдэнд үл үзэгдэх микро элементийн бохирдлыг арилгадаг учраас агаарын чанар муутай, хөдөлгөөн ихтэй хотод амьдардаг хүмүүст тохиромжтой.
Орц найрлага: Water, Sodium Cocoyl Isethionate, Glycerin, Sodium Methyl Cocoyl Taurate, Coco-Betaine, Potassium Cocoyl Glycinate, Potassium Benzoate, Sodium Chloride, Polyquaternium-67, Potassium Cocoate, Citric Acid, Fructooligosaccharides, Saccharide Hydrolysate, Disodium EDTA, Pullulan, 1,2-Hexanediol, Allantoin, Panthenol, Sea Water, Sodium Acetate, Butylene Glycol, Anthemis Nobilis Flower Oil, Caprylic/Capric Triglycerides, Beta-Glucan, Phosphatidylcholine, Hyaluronic Acid, Ethylhexylglycerin, Ceramide NP, Glycine, Hydrolyzed Hyaluronic Acid, Glutamic, Acid, Serine, Sodium Hyaluronate, Lysine, Alanine, Arginine, Threonine, Proline
Хэрэглэх заавар: Гаран дээрээ зохих хэмжээг авч бага зэрэг устай хольж хөөсрүүлээд арьсан дээрээ зөөлөн түрхэж нүүрээ цэвэрлэн, бүлээн усаар зайлна. Давхар цэвэрлэгээний 2-р шатанд хэрэглэгдэнэ.
Үйлчилгээ: Энэхүү хөөсөн цэвэрлэгч нь маш зөөлөн, pH түвшин нь бага (5.0-6.0)-тай бөгөөд найрлагадаа 8 төрлийн амин хүчил, гуравласан гиалуроны хүчил болон арьсыг тайвшруулж, хамгаалах хана бэхжүүлэх пантенол, аллантойн болон серамидийг агуулсан. Таны арьсны гадаргуу дээр усан давхар хамгаалалт үүсгэж, орчны нүдэнд үл үзэгдэх микро элементийн бохирдлыг арилгадаг учраас агаарын бохирдолтой том хотод амьдардаг хүмүүст хэрэглэхэд тохиромжтой. Хэрэглэсний дараа огт хуурайшиж, таталдсан мэдрэмж төрүүлэхгүйгээрээ том давуу талтай юм.Энэхүү цэвэрлэгч нь сүүлийн 2 жилийн турш Солонгосын алдарт Hwahae платформоос шилдэг нүүр цэвэрлэгчийн эхний 3-т багтсан. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Хэмжээ: 150мл
Үйлдвэрлэсэн улс: Солонгос