Бүтээгдэхүүний нэмэлт мэдээлэл: Энэхүү угаагч хөөс нь маш зөөлөн буюу pH түвшин 5-тай бөгөөд арьсан дээр ялгарсан илүүдэл тос, бохирдол, нүүр будалтын үлдэгдэл зэргийг арьсыг хуурайшуулахгүйгээр сайтар цэвэрлэнэ.
Хэрэглэх заавар: Зохих хэмжээг авч нүүрээ угааж, дараа нь бүлээн усаар сайтар зайлна.
Үйлчилгээ: Гурван төрлийн гиалуроны хүчил, ногоон цайны ханд, сентелла азиатика навчийн ханд зэрэг арьсыг чийгшүүлж, тайвшруулдаг орцуудаар баялаг тул байгалийн чийгийг алдагдуулахгүйгээр нүүр будалтын үлдэгдэл, себум зэргийг сайтар арилгана. Мицеллар технолог ашигласан тул бохирдлын үлдэгдлийг өөртөө соронз мэт татаж арилгах ба нэмэлтээр салицилийн хүчил багтаасан нь батганы бактерийг устган, үхэжсэн эсийг зөөлнөөр гуужуулна. Roundlab брэндийн патенттай ACZERO (아크제로) орц нь 7 төрлийн ургамлын ханднаас бүрдэх ба хэт их ялгарсан тослогийг сайтар арилган арьсыг тайвшруулна.
Хэмжээ: 150мл
Үйлдвэрлэсэн улс: Солонгос