mobile kglow.mn logo

Таны арьсанд тохирох Намар дулаан өнгийн MAKEUP LOOK бүрдүүлэе

2025-08-06 19:02
blog
Хүн бүрт өөрийн арьсны өнгөнд тохирох хувийн өнгө гэж байдаг. Хувийн өнгө гэдэг нь тухайн хүний арьс, үс, нүдний өнгөнд тохирсон, нүүр будалт, хувцас, гоёл чимэглэлд хамгийн сайхан зохицох өнгөний палитр юм. Хувийн өнгийг улирлын онол (Seasonal Color Analysis) ашиглан тодорхойлдог. Энэ онолд хүн бүрийн өнгөний төрөл Хавар (Spring), Зун (Summer), Намар (Autumn), Өвөл (Winter) гэсэн үндсэн 4 бүлэгт хуваагдана. Тэдгээр нь дулаан (Warm) эсвэл хүйтэн (Cool), тод (Bright) эсвэл бүдэг (Muted) гэх мэт дэд ангилалтай.
Энэхүү нийтлэлд таны арьсны өнгөнд тохирох намрын дулаан өнгийн нүүр будалтын зөвлөмжийг хүргэе.

Та дулаан өнгийн арьстай юу?

Өөрийн арьсны өнгийг тодорхойлохын тулд дараах энгийн тестийг хийгээрэй:
Гарны судсыг шалгах: Хэрэв судсууд тань ногоовтор харагдаж байвал та дулаан өнгийн арьстай.
Алт, мөнгөн гоёл шалгах: Хэрэв алтлаг өнгийн гоёл чимэглэл таны арьстай илүү зохиж байвал та дулаан өнгийн арьстай гэсэн үг.

Дулаан өнгийн арьсанд тохирох нүүр будалтын өнгө

  • Суурь крем: Бэйж, шаргал туяатай бүтээгдэхүүн

  • Нүдний будалт: Алтлаг, хүрэн, зөөлөн улбар шар, зэс туяатай өнгөнүүд

  • Хацар өнгөлөгч: Улбар шар, шүрэн, тоорын өнгө

  • Уруулын будаг: Берри, хүрэн, улаан туяатай өнгө

  • Гэрэл сүүдэр: Дулаахан бор, карамель өнгийн контур

“УДААН, ТОГТОЦ САЙТАЙ БУДАЛТЫН НУУЦ”

Нүүр будалтаа гүйцэт хийсний дараа нүүр будалтыг удаан хугацаанд бариулахын тулд сэргээх нь чухал юм.  Пүдр ашиглан будалтаа сайтар түгжээрэй. Ингэвэл өдөр тутамд нүүр будалт амархан арилахгүй удаан барина.
Урин хавар ирж улирал өөрчлөлтөөс хамаарсан арьс арчилгааны зөвлөгөө:
Эрүүл арьсийг хамгаалах арга
Эцэст нь, намар дулаан өнгийн нүүр будалтыг хийхийн өмнө арьс арчилгаандаа анхаарах хэрэгтэй. Улиралын өөрчлөлтийг даган арьсний өөрчлөлтийг хамгаалахын тулд хангалттай чийгшил болон шим тэжээл маш ихээр хэрэгтэй. Тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүн болон рүтинээ сонгон эрүүл, чийглэг арьсаа хамгаалаарай.
 Ингэж намар дулаан өнгийн нүүр будалтын талаар ерөнхий ойлголт болон олон төрлийн зөвлөгөөг хүргэлээ. Дулаан өнгийн арьстай хүмүүст бэйж, бор, шүрэн өнгө илүү зохидог тул анхаараад авахад илүүдэхгүй биз ээ!
 

 

blog
blog